МЭЗ ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн гадаадын компаниудтай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн хэрээр гадаад харилцаа улам өргөжин тэлж байна. ОХУ-н ЭМАльянс, Бийский Котельный Завод, Энерпред, БНХАУ-н Шиамен Сейчи Мейда, Бээжин Бийлдинг Материалс, Вейфанг Лонг Жи Констракшн Материалс Экуипмент зэрэг томоохон компаниудтай  худалдаа, хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж ирлээ. Мөн Герман улсын Шиэс Мөвег Гамбург, Петер Жуттермани Машинен, Япон улсын Мицубиши Хэви Индастриэс, Италийн Магалди Эс Пи Эйр зэрэг эрчим хүчний салбарт нэр хүндтэй компаниудтай нягт холбоотой ажиллаж байна.

Тус компани гадаадын компаниудтай дан ганц худалдааны чиглэлээр бус засвар үйлчилгээ болон сургалтын үйл ажиллагааг хамтран явуулж ирсэн. 2002 онд Новосибирьскийн СЭР ХХК-с мэргэжилтэнгүүдийг урин ажиллуулж ажилчидын мэргэжил мэдлэгийг дээшлүүлсэн явдал нь бидний цаашдын ажлын амжилтанд үр өгөөжөө өгсөн билээ. Мөн түүнчлэн ОХУ, БНХАУ, ХБНГУ, АНУ зэрэг улсуудад зохиогдсон үзэсгэлэн, уулзалт, сургалтанд манай компаний ИТА, мэргэжилтэнгүүд, ажилчид хамрагдан оролцож мэдлэг мэргэжлээ дээшлүүлэн туршлага судалж өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Дулааны станцын барилга, тоног төхөөрөмжийн зураг төсөл, угсралт, засвар үйлчилгээний үйл ажиллагааг цогцоор нь шийдэхээр гадаадын олон компанитай хамтын ажиллагаатай ажилладаг юм. Үүний нэг жишээ нь: Технологийн өөрчлөлт шинэчлэлт болон шинээр баригдах дулааны эх үүсвэрийн зураг төслийн ажлыг ОХУ-н “Сибэнергозуо Сибкотэс”, БНХАУ-н Сичуань мужийн Ченду Инженеринг компанитай хамтран гүйцэтгэж байна.