“МЭЗ” ХХК-ний УРИА:

  • Монгол инженерийн ухааныг дэлхийд танигдсан технологийн хамт таньд хүргэнэ.

 “МЭЗ” ХХК-ний ЭРХЭМ ЗОРИЛГО:

  • Эрч хүчээр дүүрэн ажилчид
  • Эрх үүргээ ухамсарласан удирдлага
  • Эвлэлдэн нэгдсэн хүчирхэг компани байна.

КОМПАНИЙ ТУХАЙ

“МЭЗ” ХХК нь Монгол  Улс зах зээлийн эдийн засгийн хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан  Эрчим Хүчний салбарын зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшилд  шилжүүлэх Засгийн газрын бодлогын хүрээнд ЭХУГ-ын зөвшөөрлөөр 1999 оны 01-р сарын 01-ний өдрөөс  байгуулагдан үйл ажиллагааг явуулж буй анхны хувийн компаниудын нэг юм.

Тус компани нь одоо 130 гаруй ажиллагсадтай бөгөөд эрчим хүчний засвар, угсралт, тохируулгын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд Олон улсын чанарт дүйцүүлэн хийж гүйцэтгэх дадлага туршлагатай мэргэжлийн ажилчид, өндөр зэрэглэлийн цахилгаан ба аргон гагнуурчид, хийн болон плазм огтлогчид, чадварлаг ИТА нарын багаас бүрддэг юм.

Компани байгуулагдсан цагаасаа хойш 4-р цахилгаан станцын БКЗ-420-140-10С маркын зуухнуудын болон  ПТ-80-130, ПТ-100-130 маркын турбиний их ба дунд засвар, Улаанбаатар хотын 2, 3-р цахилгаан станц, Дарханы дулааны цахилгаан станцын БКЗ-75-39ФБ маркын  зуухнуудын их, дунд засвар, мөн “УБДС”ТӨХК-ний магистраль болон бусад шугамуудын засвар угсралтын ажлуудыг гүйцэтгэж ирлээ. Японы засгийн газрын хөнгөлттэй зээлээр “ДЦС-4”ТӨХК-д хэрэгжсэн I ба II шатны төслийн шинэчлэлд амжилттай оролцож, Монголын эрчим хүчний түүхэнд анх удаагаа зуухны Ф2600-н халуун хийн хоолойн демонтаж, монтажийн ажил, түүний дулаан тусгаарлах цутгалтыг орчин үеийн дэвшилтэт технологиор хийж гүйцэтгэсэн.

2010-2011 онуудад  “ДЦС-4”ТӨХК-ний БКЗ-420-140-10С маркын  Зуух №4-н дунд засвар, Зуух №6, 8-н сүүлийн хэсгийн их засвар, Зуух №2-н дунд засвар, Зуух №3-н тоосон системийн их засвар, Зуух №7-н их засвар, үйлдвэрийн уурын шугам хоолойн засвар,  мөн  зуух турбин цехүүдийн дунд, урсгал засвар, гэмтлүүдийн үед хийгдэх шугам хоолой, халах гадаргуун нэгж талбайд хийх өрлөг дулаалгын засварын ажлууд, “ЭДЦС”ТӨХК-ний Зуух №2, 4-ын их засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

2010-2011 онуудад Энержи Ресурс, MCS –Интернэйшнл компаниудын захиалгаар  Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын нутаг дэвсгэр Ухаа худагт баригдсан 18МВт-н Цахилгаан Станцын төслийн Зуух №1, 3, түлш дамжуулах систем, үнс зайлуулах ба шохойн чулууны байгууламж, хөргөх цамхаг ба хөргөлтийн ус, дулаан солилцуурын аппарат, компрессор аж ахуйн угсралт, агаарын хөргөлттэй конденсатор (АСС №1) гэх мэт үндсэн ба туслах тоноглолуудыг шинээр угсарч суурилуулан, туршилт тохируулгыг хийж, улсын комисст амжилттай хүлээлгэн өгсөн.

Мөн түүнчлэн 2010-2011 онуудад ОХУ-н Иркутск хотын                                       “Сиб-КОТЭС” Компанитай хамтран БКЗ-75-39ФБ зуухны “Утааны хийн хатаалга бүхий алхан тээрэмтэй шууд үлээлгийн” технологид шилжүүлэх дулаан ба аэродинамикийн тооцоо, тоноглолын сонголт, зураг төслийг боловсруулж, “ЭДЦС”ТӨХК-ний Зуух №1-д энэхүү төслийг амжилттай хэрэгжүүллээ.

2011-2012-онуудад Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэн хэрэгжсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ДС-ийн тоног төхөөрөмжийн шинэчлэл,  дулааны шугам сүлжээг хэсэгчлэн солих ажлыг бүрэн дуусган ашиглалтанд хүлээлгэн өгсөн.

2012-2013 онуудад Ховд аймгийн төвд баригдах шинэ дулааны станцын зураг төсөл боловсруулах барилга угсралтын ажлыг гүйцэтгэснээс гадна “ДЦС-2” ТӨХК-ний ТС-35-39 зуух №1,3-д үнс барих цахилгаан шүүлтүүр суурилуулах /Улаанбаатар/ ажил, “ДЦС-2” ТӨХК-ний  Зуухны шинэчлэл /Улаанбаатар/ барилга угсралтын ажил мөн,  “ДЦС-4”ТӨХК-д  “Зуухны гаргах утаа, үнсийг үлэмж хэмжээгээр бууруулах” технологи нэвтрүүлэх төслийн ажлыг Италийн Магалди Пауэр С.п.А компанитай хамтран амжилттай хэрэгжүүлж ашиглалтанд хүлээлгэн өгсөн.

2014 онд “ДЦС-4”ТӨХК-ний БКЗ-420-140-10С маркын Зуух №6,8-н их засвар, үйлдвэрийн уурын шугам хоолойн засвар,  мөн  зуух турбин цехүүдийн дунд, урсгал засвар, гэмтлүүдийн үед хийгдэх шугам хоолой, халах гадаргуун нэгж талбайд хийх өрлөг дулаалгын засварын ажлууд, “ДЦС-3” ТӨХК-н Өндөр даралтын станцын Тэжээлийн усны коллекторын шугамын засварт шаардлагатай сэлбэг материал нийлүүлж, солих ажил, Ховд аймгийн Жаргалант суманд Улсын төсвийн хөрөнгөөр  “Дулааны станц, дулааны шугам сүлжээ багцын хүрээнд 2 дугаар контур болон ЦТП барилга угсралтын ажил” зэрэг ажлуудыг гүйцэтгэж, ашиглалтанд хүлээлгэн өгсөн.

2015 онд “ДЦС-3” ТӨХК-ний Өндөр даралтын станцын тэжээлийн усны коллекторын  “Б” секцийн булан хоолой солих ажил, “ДЦС-4” ТӨХК-ний “Зуух №3-н Барабан, уур цуглуулах камер, халуун агаар утааны хийн шугам хоолой,  Ду-100-с дээших хаалт, тоосон систем, шугам хоолойн их засварын ажил, мөн Бууруулах хөргөх төхөөрөмж РОУ-140/16, Тэжээлийн усны хүйтэн коллекторын II секцийн их засварын ажлуудыг тус  тус хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.

2016 онд Улаанбаатар хотын Олон Улсын Нисэх Онгоцны Шинэ Буудлын Дулааны Станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн ба уг Дулааны станц нь Эрчим хүчний салбарын “2016 оны Шилдэг Бүтээн Байгуулалт”-аар шалгарсан юм.