Монгол улс Зах Зээлийн Эдийн Засгийн харилцаанд шилжиж байгаатай холбогдуулан эрчим хүчний салбарын арилжааны хэлбэрт шилжүүлж улмаар хувийн хэвшлийг бий болгон хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх анхны компаниудын нэг “МЭЗ” ХХК нь 1999 оны 01-р сарын 01-ны өдөр байгуулагдсан.

1. 1999/04/02-нд Дэд бүтцийн улсын хяналтын газараас 99/10 тоот тусгай зөвшөөрлөөр

–       Зуухны засвар угсралт

–       Даралтат савны засвар угсралт

–       Шугам хоолойн засвар угсралт

–       Зуух, даралтат савны хийц хэсгүүдийн үйлдвэрлэлт явуулж эхлэв.

2. 1999/02/08-нд № 99/04 № 99/00 гэрээгээр эхний барилга засварын ажлаа гүйцэтгэв.

3. 1999/03/01-нд № 99/06 тоот гэрээг ДЦС-4 ТӨХК-ны М.СА-тай гагнуурчин бэлтгэх чиглэлээр хийж өндөр зэрэглэлийн ажилчидаа бэлтгэх ажил эхэлсэн

4. 1999/04/01-нд № 99/13 тоот гэрээгээр ДЦС-4 ТӨХК-ний БКЗ-420-140/560 хийцийн Зуух №4-ийн их засварыг хийж эхэлснээр Өндөр параметрийн их хүчин чадлын зуухны агрегатын засвар эхэлжээ.

5. ДЦС-4 ТӨХК “МЭЗ” ХХК-ний хооронд № 99/57 (99/29) тоот хамтран ажиллах ерөнхий гэрээ байгуулж Захиалагч- гүйцэтгэгч нарын хоорондын эрх зүйн харьцаа, хүлээх үүрэг хариуцлага, хамтран ажиллах, тулгамдсан асуудалуудыг дэс дараатай шийдэх бодлого эхэлжээ.

6. 2000 оноос ЭХ-ний тоног төхөөрөмжийн томсгосон үнэлгээг ажил үйлчилгээндээ хэрэглэж эхэлсэн.

7. 2001 оноос тендерийн жишиг бичиг баримт, үнэлгээний засварыг ажилдаа мөрдөж эхэлсэн.

8. 2000 оноос Компаний хөдөлмөрийн аврага, тэргүүний хүмүүсээ шалгаруулж шагнах, гадаад, дотоодын аялал жуулчлалд явуулах ажлыг жил бүр тогтмол зохиож байна.

9. 2005 оноос өндөр параметрийн зуухны халах гадаргууны засварт аргон гагнуур хэрэглэж эхэлсэн.

10. 2007 оноос БКЗ-420-140/560 зуухны агрегатын мембран экраны полоса гагнах болон металл хийцийн гагнуурт хагас автомат гагнуур хэрэглэж эхэлсэн.

11. 2009 оноос 50мм хүртэл зузаантай металл огтлоход плазм огтлогч хэрэглэж эхэлсэн.

12. 2009 онд аж ахуйн хашаагаа барьж тохижуулав.

13. 2011 онд Механик цех, компаний удирдлагын байрыг барьж ашиглалтанд оруулав.

14. 2011 оны ажлын үзүүлэлтээрээ “ТОП-150” аж ахуйн нэгжээр, ЭХ Салбарын “Тэргүүний барилга угсралтын” компаниар шалгарав.

15. 2012  онд ДЦС-4 ТӨХК-ний 8-р зуухны утаа гаргах, утаа, үнсийг үлэмж хэмжээгээр бууруулах технологийг нэвтрүүлэн барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн.

16. 2013 онд ДЦС-4 ТӨХК-ний 7-р зуухны утаа гаргах, утаа, үнсийг үлэмж хэмжээгээр бууруулах технологи, барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн.

Монгол улсын 2013 оны “Шилдэг татвар төлөгч” байгууллагаар шалгарч “Хөх дэвтэр” цом, батламжаар шагнагдлаа

17. 2014 онд ДЦС-2  ТӨХК Зуух №2 барилга угсралт шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэн улсын комисс-д хүлээлгэн өгөв.

      Ховд аймгийн Жаргалант сумын 42 МВт Дулааны станцын ажлыг хийж гүйцэтгэн улсын комисс-д хүлээлгэн өгөв.

18. 2015 онд Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал Дулааны Станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэв.

19.