Төсөл хөтөлбөр бизнесийн хөгжлийн алба нь компаний бизнесийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт хийх, ойрын болон хэтийн бизнес төлөвлөгөөг боловсруулах, төсвийн нормативийг мөрдөж төсөв зохиох, төсөл, технологийн шинэчлэлт өөрчлөлт , хийгдэж буй их болон дунд засварын ажлын чанар технологийн мөрдөлтөнд хяналт тавих, ХАБЭА-н хуулийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг юм. Тус алба нь Дэд захирлын шууд харьяалалд албаны дарга, 9 мэргэжилтэний бүрэлдхүүнтэй багаас бүрддэг. ТХБХА нь компаний үйл ажиллагааны чиглэлээр шинэ санаа эрэлхийлж, хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн зарим инженерийн тооцоо судалгааг хийж, зураг төсөл боловсруулах, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд голлох үүрэгтэй оролцдог.

 

Албаны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг нь гадаад харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, улам өргөжүүлэх явдал юм. 2002 оноос хойш БНХАУ-ын Шиамен Сейчн Мейда, Бээжин Бийлдинг Материалс, Вейфанг Лонг Жи Констракшн Материалс Экуипмент, Шанхай Лианчен групп болон Шандон Лүи Машинери, Италийн Магалди Пауэр С.п.А зэрэг компаниудтай, ОХУ-ын Таганрог хотын Эмальянс, Бийскийн Котельный Завод, Барнаулийн “БАМЗ”, БНХАУ-ын Женьжөү Бойлер зэрэг үйлдвэрүүдтэй байнгын хамтын ажиллагаатай ажилладагаас гадна зураг төсөл, ТЭЗҮ боловсруулахад ОХУ-ын Иркутск хотын “СИБ-КОТЭС”, Новосибирскийн “КОТЭС-ЭНЕРГО”, БНХАУ-ын Сичуань мужийн Ченду Инженеринг компаниудтай хамтран ажиллаж байна