Үйлдвэрлэлийн алба

Засвар үйлдвэрлэлийн алба нь компаний үйл ажиллагааны чиглэлд тэргүүлэх үүрэгтэйгээр оролцдог бөгөөд эрчим хүчний салбарт 5-35 жил ажилласан өндөр мэдлэгтэй, чадварлаг ИТА, дадлага туршлагатай ажилчдын баг хамт олноос бүрддэг. ЗҮА нь дэд захирлын шууд харьяалалд албаны дарга, ахлах инженер 4, инженер 4, мастер 4 гэсэн бүрэлдхүүнтэй ажил үүргээ гүйцэтгэж байна.

Засвар үйлдвэрлэлийн алба нь дотроо угсралт засварын I ба II хэсэг, механик үйлдвэрлэлийн хэсэг, барилга өрлөг дулаалгын хэсэг гэж 3 хуваагддаг.

 

Угсралт, засварын хэсэг

Угсралт засварын  I ба II хэсгүүд нь тус компаний үндсэн үйл ажиллагааг явуулдаг бөгөөд энэ чиглэлээр мэргэшсэн, олон жилийн дадлага туршлагатай мэргэшсэн засварчид, чадварлаг баг хамт олноос бүрддэг.

Угсралт засварын  I ба II хэсгүүд нь дотроо хаалт арматур, халах гадаргуун бригад, эргэх механизмын бригад, шугам хоолой, шат бэхэлгээний бригад гэж хуваагддаг.

Барилга, өрлөг дулаалгын хэсэг

Тус хэсэг  компаний гүйцэтгэсэн бүхий л ажлын галд тэсвэртэй өрлөг болон дулаан тусгаарлах дулаалгын ажлуудыг гүйцэтгэж, эрчим хүчний салбарт хэрэгжсэн болон хэрэгжиж буй гадаадын төслүүдтэй амжилттай хамтран ажилладаг. Засвар угсралт, шинэчлэлийн ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхэд орчин үеийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизмыг ашиглахаас гадна өрлөг дулаалгын технологийг улам боловсронгуй болгох, зардал хэмнэх, дэвшилтэт технологи, арга механизмийг үйлдвэрлэлд хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

Механик үйлдвэрлэлийн хэсэг

Тус хэсэг нь дулааны цахилгаан станцуудын зуухны халах гадаргуу, турбиний зарим эд ангиуд, насосуудын гол зорох, өнгөлөх болон бусад төрлийн металл боловсруулалт хийх, хаалт арматур сэргээн засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энд нарийн мэргэжсэн, дадлага туршлагатай, чадварлаг баг ажилладаг. Энэ хэсгийн ажлын байр нь токарийн суурь машинууд, өрмийн болон харуулын машин, лист болон ган хоолой матагч машин, тайрагч, өнгөлөгч зэрэг улсын бүртгэлийн гэрчилгээтэй суурин тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсоноос гадна 2011 онд ХБНГУ-аас компьютерийн удирдлагатай фрезер, ф32-ф89 хүртэлхи ган хоолой матах автомат матагчийг үйлдвэрлэлд хэрэглэж байна. Мөн түүнчлэн хийгдэж байгаа угсралт засварын ажлууддаа фаск гаргагч, плазм огтлогч, автомат тайрагч, хагас автомат болон аргон гагнуурын аппаратууд зэрэг орчин үеийн дэвшилтэт багаж төхөөрөмжүүдийг ашиглаж байна.

Бэлтгэн нийлүүлж буй болон сэргээн засварлаж байгаа эд ангиуд:

  • Бүх төрлийн металл боловсруулах, зорох, өнгөлөх.
  • Өндөр, дунд даралтын зуухны экран хоолой, экономайзер, уур халаагчууд.
  • Усан халаагчууд.
  • Эргэх механизмын эд ангиуд гол зорох ба өнгөлөх.
  • Бүх төрлийн хаалт арматурын сэргээн засварлалт.
  • Халаалтын системийн эд ангиудын зорлого.